2017 оны хамгийн сүүлийн подкастыг Дариа маань хамтдаа хөтөлж бид хоёр хол зайн үерхэлээсээ сурсан зүйлс болон өөрсдийн хайрын түүхээсээ өчүүхэн хэсгүүдийг нь ч хуваалцлаа. Түүнчлэн бид хоёр дараах сэдвүүдийг ч ярьж амжсан болно: Өөрт тохирсон өдрийн тогтсон дэгийг /routine/ туршилт дээр үндэслэн олж нээх; хайртай дотны хүмүүстээ хийгээд өөрт тань гай авчирсан хүмүүстээ ч талархах, шинэ жилийн зорилгуудаа хэрхэн бодит биелэл болгох, 2018 онд өөрсдөөсөө хол байлгах хүмүүс г.м
Ярьсан зүйлсээ товчоор:
- Хол зайн үерхэл түүнээсээ суралцсан зүйлс
- Өөрт тохирсон өдрийн тогтсон дэгийг тогтоох, олох
- 2017 онд хамгийн ихээр талархаж буй зүйлс
- Таны туулж өнгөрүүлсэн зовлон бэрхшээл бол таны ирээдүйн амжилтын үндэс
- Шинэ оны зорилгуудаа биелүүлэх тухай
- 2018 онд өөрсдөөсөө хол байлгах хүмүүс
- 2018 ондоо одоодоо амьдарч сурах
- #18он38ном challenge
Дурдагдсан номууд:
- The Power of When : Learn the Best Time to Do Everything by Dr. Michael Breus
- Motivation Manifesto by Brendon Burchard
ШИНЭ ОН МЭНД ХҮРГЭЕ!
2017 онд хамт байсанд баярлалаа!
Та шинэ ондоо ямар зорилго өмнө тавьсан байгаа вэ?